БҮТЭЭЛҮҮД

Систем бүр ямар ажлыг сайжруулдгийг үз.

Тохиолдол бүр анхааруулга шалгах, зөв монгол бичвэр нийтлэх, бүрдүүлэлт дуусгах, эсвэл дээд зэрэглэлийн брэндийг танилцуулах зэрэг сайжруулж буй ажлаасаа эхэлнэ. Бүтээл бүрийн төлөвийн тэмдэглэгээ тухайн систем ашиглалтад байгаа, дотоод хэрэглээний, эсвэл прототип эсэхийг тодорхой хэлнэ.

ДОТООД ПРОТОТИП Санхүү · Комплаенс

Scale Guard: банкны AML туслах

Мөнгө угаахтай тэмцэх (AML) шалгалтын дохиолол бүрийг агент урьдчилан судалж, нотолгоотой дүгнэлт бэлтгэн, эцсийн шийдвэрийг комплаенсийн ажилтанд үлдээдэг систем. Дүрэм ихтэй, баримт ихтэй, алдааны өртөг өндөр ажлын урсгалд агент AI хэрхэн ажилладгийг харуулсан загвар бүтээл.

Агент судалгаа + хүний баталгаажуулалтзагвар
Аудит хийгдэхүйцшийдвэр бүрд
ДОТООД ХЭРЭГСЭЛ: АШИГЛАЛТАД Монгол хэлний AI

mn-write: кирилл бичгийн чанарын хөдөлгүүр

Глобал AI загварууд монгол кириллд байнга алддаг: латин хос үсэг орлуулах, Ө/Ү андуурах, үг залгах. mn-write эдгээр алдааг автоматаар илрүүлж, AI-гийн гаргасан бичвэрийг хэвлэлийн түвшинд барьдаг. Бидний бүх монгол хэлтэй системд суурилагдсан, автомат тесттэй.

Алдааны ангиллаар илрүүлнэхувь тохиолдол биш
50+ автомат тесттасралтгүй ажилладаг
ДОТООД БҮТЭЭЛ Бэк-офис · Автоматжуулалт

Tamga: ХХК-ийн бэк-офисын агент

Компанийн бүртгэл, бичиг баримтын урсгалыг хөтөлдөг агент систем: баримтыг ноороглох, бүрдлийг шалгах, хөдөлгөөнийг мөрдөх. Монголын жижиг бизнесийн хамгийн их цаг иддэг бичиг цаасны ажлыг автоматжуулах чиглэлийн эхний бүтээл.

Ноорог → шалгалт → мөрдөлтбүтэн урсгал
ПОРТФЕЛИЙН БРЭНД Вэб · Брэнд

Lueur: эдиторил түвшний вэб

Портфелийн люкс брэндийн вэб бүтээн байгуулалт: загварын систем, эдиторил стандартын дизайн, хэвлэлийн түвшний монгол/англи бичвэр. Үйлдвэрийн дизайны чадварын жишээ.

Дизайн систем + вэбэцсээс эцэс
Төлөвийн тэмдэглэгээ нь прототип, дотоод хэрэгсэл, портфелийн бүтээлийг ялгана. Захиалгат ажлыг харилцагчийн зөвшөөрөлтэй үед л нийтэлнэ.

Ийм систем танай байгууллагад хэрэгтэй юу?

Имэйл бичих Scale.mn LLC · Ulaanbaatar, Mongolia